Cart 0
АСКОНА КОМПАНИЙН ТҮҮХ

1990 он
Анхны үйлдвэрийн байр
Усан онгоцны үйлдвэрийн байранд хамгийн анхны матрасаа үйлдвэрлэн, тавилгын компанид нийлүүлж эхэлсэн.
1998 он
Ковров хотод өөрийн матрасны үйлдвэрээ нээж матрас үйлдвэрлэж эхлэв.

2002 он
Пүршний систем үйлдвэрлэл
Америкийн Legget & Platt холдингтай хамтран матрасны пүрш үйлдвэрлэж эхэлсэн.
2003 он
Шведийн IKEA компанитай матрас нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ үсэглэв.

2003 он
Хамгийн анхны нэрийн барааны дэлгүүрээ Владимир хотод нээв.

2004 он
Унтлагын ор болон матрасны суурь үйлдвэрлэж эхэлсэн.

2005 он
Новосибирск хотод шинэ үйлдвэр баригдаж, үүний ачаар өдөрт 1000 ширхэг матрас үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Мөн дэр, матрасны углаа, гудас, хөнжил үйлдвэрлэж эхэлсэн.

2006 он
Эрдэмтэн В.И. Дикультэй хамтран эрүүл мэндийн MEDIFLEX цувралын матрас үйлдвэрлэж эхэлсэн.

2006 он
Америкийн домогт King Koil матрасыг лицензээр үйлдвэрлэх эрхээ авч, тухайн жилдээ үйлдвэрлэн гаргасан байна.

2006 он
Үйлдвэрийн байранд гал гарч бүх үйлдвэр шатсан боловч 2 долоо хоногийн дараа дахин үйлдвэрээ сэргээн барьсан байна.

2007 он
Америкийн алдарт Serta брэндийн матрасыг лицензээр үйлдвэрлэх эрхээ авав.

2008 он
Royal Masterpiece by King Koil матрас зохион бүтээж 75.000$-р худалдаалсан байна.

2009 он
Худалдааны патент «Гора матрасов» баталгаажуулж авсан. Зах зээлд Аскона матраснууд энэхүү барааны тэмдгийн дор худалдаалагдаж эхлэв.

2010 он
Чанарын лаборатори байгуулагдав.
ОХУ-ын хамгийн анхны европ стандартын зөөлөн тавилгын лаборатори байгуулагдав.
2010 он
Шведийн Hilding Anders компанийн бүрэлдэхүүнд орж, хувьцааныхаа 51 %-г зарав.

2011 он
Askona болон Mediflex брэндийн матраснууд ОХУ-ын эрүүл мэндийн яамнаас бүх шалгуур үзүүлэлтүүдийг даван эрүүл мэндийн матрас мөн гэсэн гэрчилгээ авав.

2011 он
Украйнд хамгийн анхны худалдааны төлөөлөгчийн газрууд болон нэрийн барааны дэлгүүрүүд нээгдэв.

2011 он
МАРКА №1 В РОССИИ
Бүх ард түмний санал асуулгаар явагддаг “Народная марка №1” шагналыг “эрүүл зөв нойрсуулагч матрас” нэр төрлөөр авсан байна.
2013 он
Аскона компани Н.Н. Приоровагийн нэрэмжит эрүүл мэнд, гэмтэл судлалын шинжлэх ухааны төвийн сертификат эзэмшигч болов.

2013 он
Аскона компани Sleep Professor брэндийн дэр болон матрасыг худалдаанд гаргаж эхлэв.

2012 он
Аскона компани ОХУ-ын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллаж эхлэв.

2012 он
Матрасны бүтцэд багтдаг эрүүл мэндийн порлон Европын чанарын холбооноос олгодог SertiPur чанарын гэрчилгээ авав. Энэхүү тэмдгийг хүний биед сөрөг нөлөөгүй зөөлөн тавилгын үйлдвэрлэлд олгодог байна.

2012 он
Hilding Anders холдингийн анхны дэлгүүр ОХУ-д нээгдэв.

2013 он
МАРКА №1 В РОССИИ
Бүх ард түмний санал асуулгаар явагддаг “Народная марка №1” шагналыг “эрүүл зөв нойрсуулагч матрас” нэр төрлөөр авсан байна.
2015 он
Beboss.ru сайтын мэдээлснээр Аскона топ-10 франшизын тоонд багтав. Тавилгын компаниудын хувьд цорын ганц, анхны франчайз болж, рэйтинг өсөв.

2015 он
Аскона ашигтай худалдан авалт хийх тусгай картын үйлчилгээ нэвтрүүлсэн байна.

2014 он
Эрүүл мэндийн матрас бүхий анхны буйдангуудыг үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхлэв.

2014 он
Москва хотод хамгийн том анхны салоон нээгдэв. 1000 кв.м. – энэхүү салоон нь баруун европод Аскона компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж буй хамгийн том унтлагын өрөөний бараа бүтээгдэхүүний дэлгүүр болов.

2015 он
МАРКА №1 В РОССИИ
Бүх ард түмний санал асуулгаар явагддаг “Народная марка №1” шагналыг “эрүүл зөв нойрсуулагч матрас” нэр төрлөөр авсан байна.
2016 он
Бусад төрлийн анхны тавилгуудыг үйлдвэрлэж эхлэв.

2016 он
«ТОП-100» франчайз компанийн эхний 5-д оров.
БИБОСС сайтын мэдээлснээр энэхүү өвөрмөц рэйтингийг 30 гаруй үзүүлэлтээр шалгаруулдаг гэжээ. Энэхүү тэргүүлэгч компаниуд нь тавилгын чиг хандлагыг бүрэн тодорхойлдог байна.
2017 он
«Аскона» компани БИБОСС порталын судалгаагаар «ТОП-100 франшиз 2017» шалгаруулалтанд 3-р байр эзлэв.

2017 он
Москва хотод «Киевский» худалдааны комплекст 1500м2 талбай бүхий шинэ салбараа нээв. Эрүүл мэндийн бүх бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломж дахин нэмэгдэв.

2017 он
ОХУ-ын Топ-100 интернет-дэлгүүрийн тоонд багтаж, , Data Insight агентлагийн гаргасан мэдээгээр 78-р байрт жагсав.

2017 он
Аскона компани ОХУ болон түүний холбоотон улсуудаас хамгийн анх удаа америкийн тэргүүлэгч компанийн Bedgear цувралын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн танилцуулж эхлэв.

2016 он
Аскона компанийн анхны “гэрийн үзэсгэлэн” 11-р сарын 20-21нд олон улсын худалдааны төвд болсон ба Аскона дэлгүүрийн шинэ өнгө төрх, шинэ бараа бүтээгдэхүүн мөн хамгийн хямдаас хамгийн үнэтэй бүх бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.

2016 он
«Новые Черемушки» худалдааны төвд шинэ салбараа нээв. 1000м2 талбай бүхий шинэлэг хэв маягтай энэхүү салооны онцлог нь матраснуудыг брэндээр нь биш хатуулгийн төвшнөөр нь ангилан тавьсан нь сонголт хийхэд хэрэглэгчдэд илүү хялбар байсан байна.

2017 он
МАРКА №1 В РОССИИ
Бүх ард түмний санал асуулгаар явагддаг “Народная марка №1” шагналыг “эрүүл зөв нойрсуулагч матрас” нэр төрлөөр авсан байна.
2018 он
ОХУ-ын “ТОП-100” интернет-дэлгүүрээр шалгарсан байна.

2017 он
ОХУ-ын «Топ-1000 менеджер» – т Аскона компанийн 4 менежер шалгарав. Энэ нь удирдлагын бүтэц, судалгаа шинжилгээний ажлын үр дүн юм.

2017 он
Шинэ рекламны компани «Спите, чтобы жить» нэртэйгээр үйл ажиллагаа эхлүүлж, «Спите, чтобы жить» уриаг гарган, хүмүүст эрүүл зөв нойр амьдралын чанарт ямар чухал болохыг ойлгуулахыг зорьсон.

2017 он
Доброград хотод Foroom Dobrograd нэртэй анхны үзэсгэлэнг зохион байгуулав. 7200м2 талбай бүхий орчин үеийн ажил хэргийн шоу-рүүмийг тохижуулсан байна.

2017 он
«Аскона» компаний пэлхийн хамгийн анхны «ухаалаг» дэр Smart Pillow танилцуулав. Оросын зах зээл дээр танилцуулагдсан дэлхийн хамгийн анхны энэхүү ухаалаг дэр нь хүнийг унтаж байх үеийн биеийн био хэмнэлийн үзүүлэлтүүдийг зааж, ухаалаг утсан дээр гаргаж үзүүлдэгээрээ онцлог байсан юм.

2018 он
Аскона компани хэрэглэгчдийн дунд үнэнч байдлыг нэмэгдүүлэх зорилгоор курс зохион байгуулснаар үнэнч байдлын индексээ нэмэгдүүлж чадсан.