Skip links
Published on: Заавар

Матрасны эдэлгээ ба арчилгааны заавар

Матрасны гаднах гялгар уут нь матрасыг чийг болон бохирдлоос хамгаалдаг, гэвч шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үнэр бас шингэсэн байдаг. / бүх шинэ бараа үнэртэй байдгийн адилаар/. Матрасыг хэрэглэхийн өмнө гаднах гялгар уутыг авч том талбайд 1 долоо хоногоос багагүй хугацаанд ил байлгаж, үйлдвэрийн үнэрийг арилгах хэрэгтэй. Энэхүү үйл явцыг хурдасгахын тулд матрасыг тоос сорогчоор соруулж болно. 14 хоногийн дараа гэхэд үнэр намжиж, хамгийн доод цэгтээ хүрнэ.

Матрасыг хуурай, агааржуулалттай байгууламжид хадгална. Ил галын эх үүсвэр болон галын аюултай багаж хэрэгслийн хамт хадгалж болохгүй.

Матрасыг тэгш хэвтээ гадаргуу дээр тавьж хэрэглэх эсвэл чанартай зориулалтын матрасны суурин дээр тавьж хэрэглэнэ.140 см-с илүү өргөнтэй матрасыг нэмэлтээр шийдэж өгсөн 5 хөлтэй суурин дээр тавьж хэрэглэнэ. Мөн матрасны хэмжээнээс бага хэмжээтэй орон дээр тавьж хэрэглэж болохгүй.

1-3 сард 1 удаа матрасны дээд доод талыг сольж тавих, жилд 1 удаа  матрасны хөл толгойн байрлалыг сольж тавих хэрэгтэй. Ингэснээр эдэлгээний хугацааг уртасгах боломжтой.

Матрасны шинэ байдлыг хадгалан хэрэглэхийн тулд матрасны углааг хэрэглэж занших хэрэгтэй. Матрасны углаа нь матрасанд хөлс чийг, бохирдол нэвтрэн орж нян бактери үржих, эвгүй үнэр шингэхээс хамгаалдаг. Аскона дэлгүүрт олон төрлийн сонголттой матрасны углаанууд бүх хэмжээгээр байдаг.

Матрасанд ямар нэгэн шингэн зүйл, химийн элемент нэвтрэхээс болгоомжлох хэрэгтэй : тоос сорогчоор цэвэрлэх, усанд уусдаг толбыг зөөлөн тавилга цэвэрлэгч шингэн болон савангийн уусмалаар цэвэрлэж болно. Энэ тохиолдолд матрасыг индүүгээр биш агаарт сайн хатаах хэрэгтэй.

Бид дараахь зүйлийг хийхгүй байхыг танаас хүсч байна

  • Худалдааны зөвлөхийн зөвлөсөн даацын хязгаарыг хэтрүүлэхгүй байх.
  • Матрасан дээр үсрэх, явахыг хатуу хориглоно. Ялангуяа хүүхдүүдэд!!!
  • Матрасыг хадгалах болон зөөж тээвэрлэхдээ нугалах, ороохыг хатуу хориглоно.
  • Матрасан дээр халуун зүйл болон хурц үзүүртэй зүсэгч эд анги тавихыг хориглоно.
  • Матрасны гадаргууг ямар нэгэн химийн бодис болон хүчтэй бодисоор бохирдуулахыг хориглоно.
  • Матрасны чимэглэлийн гол хэсэг болох матрасны ирмэг болон бариулаас барьж матрасыг татаж сунган,  эргүүлж тойруулж болохгүй.

Сэтгэгдэл үлдээх